Tuesday, 8 November 2016


Гүюг хааны тамганы дардас
Авиаг тэмдэглэх тэмдэгтүүдийг нь Монгол үсэг, тэрхүү үсгээр бичсэн зүйлсийг Монгол бичиг (‎ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ᠌‎) гэж нэрлэх нэгэн зүйл үсэг бичиг өдгөө байна. Энэ үсэг бичгийг 6-7-р зуунаас эхлээд өнөө үед ч гэсэн Монгол үндэстэн (Монгол угсаатан) хэл аялгуугаа тэмдэглэхэд хэрэглэсээр ирлээ.
Image result for монгол бичгийн дүрэм
Өдгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд Монгол хэлийг тэмдэглэхэд албан ёсоор хэрэглэдэг бол Монгол Улсад Монгол хэлийг тэмдэглэх хоёрдогч бичиг болгон хэрэглэж, төрийн албан хэрэгт зарим байдлаар хэрэглэж байна. Нийт 26 үсэгтэй бөгөөд үүнээс гадаад үгийг тэмдэглэх 9 үсэгтэй.

Image result for монгол бичгийн дүрэмТүүх

Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулан Монгол угсаатаныг дахин сэргээн мандуулж, эдүгээ хүртэл оршин байх үндсийг бататгасан билээ. Тулгар улсын алив хэргийг явуулахын тулд Уйгур үсгээс Тататунга нэрт бичгийн хүн Монгол үсгийг зохиожээ гэж зарим эрдэмтэд үздэг. Үүнд төрийн албан ёсны бичиг болгосон хэмээх санааг XVII зууны Лу. Алтан товчид дурдсаныг эш болгодог. Харин үүнийг "мөхсөн" Уйгураас бичиг үсэг авсан байх үндэсгүй Согдоос Уйгуртай зэрэгцэн аль эрт бичиг үсэгтэй болсон байх боломжтой гэж олон эрдэмтэн өөрөөр тайлбарладаг. Уламжилж ирсэн бичгийг Чингис хаан нэгдсэн төрийн албан ёсны үсгээр зарлигдсаныг тэр цагаас үүссэн мэтээр тайлах нь буруу гэж эдгээр судлаачид үздэг. Үүний нэг баримт нь Чингис хааныг нас барахаас өмнө ба дараа бичигдсэн "Чингисийн чулууны бичиг", Монголын нууц товчоонд бичиг үсгийн нилээд урт хугацааны боловсорсон төлөв илэрхий ажиглагдаж байдаг ажээ. Гэвч Чингис хаан Найман аймгийг нэгтгэсний дараа олзлогдсон бичээч Тата-Тунга нь эртний Иран дахь Согд бичгээс үүссэн хуучин Уйгур бичигээр үндэс болгож зохиосон гэдэг үзлийг баримтлах явдал бас байсаар байдаг. Тататунга төрийн албан бичгийг улам хөгжүүлэх үйлсийг эрхэлсэн байж болох юм.
Монголчууд эхэндээ "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг байсан гэдэг. Мөн онцлог шинжүүд болоод бусад монгол түүхэн бичгүүдээс ялгах зориулалтаар Босоо бичиг, Хуучин Монгол бичиг, Худам Монгол бичиг гэж олон янзаар нэрлэж байжээ.
Монгол хэлээр бичигдсэн монгол бичгийн анхны дурсгал нь 13-р зуунд урласан Чингисийн чулууны бичиг юм. Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог. Мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр нь өөр өөр хэлбэртэй. Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай. Мөн Аюуш Гүүшийн зохиосон галиг үсэг болох Али-Гали нь уйгаржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд уг үсгээр монгол хэлнээс гадна төвөд, самгард, хятад хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нээгдсэн.

Цагаан толгойн хувилбарууд

Монгол бичигт тулгуурлан зохиогдсон цагаан толгой нь тухайн монгол хэлний аялгуу бүрд тохирсон дуудлагын онцлог, онцгой дуудлага хөгийг тусгай галиглан бичиглэх зорилгоор зохиогдсон байдаг. Мөн манж хэлийг тэмдэглэх зорилгоор монгол бичгээс санаа авч Манж бичгийг зохиосон байдаг. Цагаан толгойн хувилбаруудыг дурдвал:
  • Тод бичиг - Зая Бандида Намхайжамцын зохиосон ойрад аялгуунд тулгуурласан цагаан толгой.
  • Вагиндрагийн үсэг - Буриад аялгуунд ойртуулж буриад аялгууны онцлогийг тэмдэглэх зорилгоор зохиосон цагаан толгой.
  • Манж бичиг - Манж хэлийг тэмдэглэх зорилгоор 1599 онд Манжийн хаан Нурхачын зарлигаар зохиогдсон цагаан толгой. Монгол бичгээс ялгаатай нь үсгийн нуруунд дусал, бинт нэмсэн байдаг.
  • Эвэнк бичиг - Эвэнк хэлийг тэмдэглэхэд ашигладаг цагаан толгой бөгөөд Манж бичгээс санаа авсан байдаг.
  • Галиг үсэг (Али-Гали) - Монгол бичгийн галиг үсэг болох Али-Гали-г Аюуш Гүүш зохиосон.

No comments:

Post a Comment